ӨМӨЗО-оос Хүбэй мужид үзүүлж буй тусламжийн бүтээгдэхүүнийг хүргэж эхэллээ

2020 оны 2-р сарын 13 өдөр
 \"\"      ӨМӨЗО-оос Хүбэй мужид тусламжийн сүү, мах зэрэг хэрэгцээт бүтээгдэхүүнийг хүргэж эхэллээ. Хөх хотод хайрцаг сүүг 2 дугаар сарын 11-ий өдрийн 14:00 цагт ачааны машинд ачлаа. Үүгээр Өвөр Монголоос Хубэй мужид үзүүлж буй тусламжийн сүү, махан бүтээгдэхүүнийг хүргэх аян эхэлж байгаа юм. Хятад улс шинэ коронавирусын халдварын эсрэг хүчтэй тэмцэж бу энэ цаг үед ӨМӨЗО-ы Засгийн газраас Хүбэй мужид туслах шийдвэр гаргасан. Энэ удаад 200 тонн хонины мах, 100 тонн үхрийн мах, 100 тонн гахайн мах, 200 тонн сүү сүүн бүтээгэдхүүний тусламж үзүүлж байгаа юм. Эдгээр тусламжийн бүтээгдэхүүнийг ӨМӨЗО-ы Шилийнгол, Хөлөнбуйр, Улаанхад, Хөх хот зэрэг аймаг, хотуудын аж ахуйн нэгжүүдээс худалдан авч, Хүбэй мужид нэгдсэн журмаар хүргэнэ. Хүбэй муж энэхүү тусламжийн бүтээгдэхүүнийг Жиньжөү хот болон Тяньмэнь хотод хүргэхээр болсон байна. ӨМӨЗО-ы Худалдааны Тэнхимийн дарга Тянь Ён сэтгүүлчдэд хандан “Энэхүү тусламж нь Өвөр Монголын 25 сая ард түмэн Хүбэйгийн ард түмэнд өгч буй сэтгэлийн бэлэг юм. Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын Төв Хорооны хүчтэй удирдлагаар халдварт өвчинтэй тэмцэхэд бүрэн ялалт байгуулна бид итгэлтэй байна гэжээ.                                                             Эх сурвалж: ӨМӨС solongonews.mn ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан
\"\"
  • Отгонтуяа
  • 440
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313