Энэ сарын 9-ний өдөр, Тайюаний Үсүгийн онгоцны буудалд Шаньши мужийн Хүбэйг дэмжих дөрөв дэх ээлжийн эмнэлгийн багийнхан мордохын өмнө тангараг өргөлөө. Шаньши мужийн Хүбэйг дэмжих дөрөв дэх ээлжийн эмнэлгийн баг 300 хүний бүрэлдэхүүнтэй. Тухайн өдөр Хятадын хэмжээнд Хүбэйг дэмжихээр эмнэлгийн багууд Хүбэйг зорин мордоцгоов. Мөн энэ өдөр, Шаньши муж, Ляонин мужийн 500 эмнэлгийн ажилтан, Шаньдүн их сургуулийн хоёрдугаар эмнэлгийнхэн, Жэжянгийн хэдэн зуун эмнэлгийн ажилтан, 300 хүний бүрэлдэхүүнтэй Сычуань мужийнхан,200 хүний бүрэлдэхүүнтэй Фүжянь муж, Аньхүй муж, Хэбэй мужийн Таншань хотын Лэтин шяни, Тяньжинь хот зэрэг газрын эмнэлгийн ажилтан нар Хүбэйг зорисон юм.
\\Гэрэл зургийг Синьхуа агентлагийн сурвалжлагч Лүн Лэй\\,ШББХ Хунмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан