“Дорнод аймгийн есөн гайхамшиг”-ийг баталсан

2020 оны 2-р сарын 10 өдөр
 \"\"\"\"Аймгийн ИТХ-аас байгаль орчин, түүх соёлын дурсгалт газруудыг хамгаалах, бахархах зорилгоор “Дорнод аймгийн есөн гайхамшиг”-ийг 2019 онд баталсан. Үүнд “Мэнэнгийн тал”-Матад, Халхгол сумын нутагт үргэлжлэх Дорнод Монголын өргөн уудам тал дунд орших Хялганат хээрийн тэгш тал, “Буйр нуур”- Халхгол сумын нутагт орших Монгол орны зүүн бүсийн цэнгэг уст нуур, “Соёлз уул”-Халхгол сумын нутагт орших Монгол орны хамгийн зүүн цэг, “Хөх нуур” -Чойбалсан сумын нутагт орших Монгол орны хамгийн нам дор цэг, “Зүрхэн арал” -Баян-Уул сумын нутагт орших Онон мөрний таван салаа хэмээх өвөрмөц тогтоцтой газар, “Хэрлэн барс” хотын туурь цамхаг -Цагаан-Овоо сумын нутагт орших манай эриний X-XI зууны үед хамаарагдах Киданы үеийн хот суурины томоохон дурсгалын нэг, “Их бурхант цогцолбор”-Халхгол сумын нутагт орших XIX зууны дунд үед Халхын хэцүү То вангийн санаачилгаар бүтээсэн Найман аюулаас аврагч Жанрайсаг /Жигваанжиджав/ бурхны хэвтээ дүр, “Ялалтын хөшөө”-Халхголын дайны ялалтыг мөнхжүүлэх зорилгоор бүтээсэн Хамар даваанд байрлах 54 метр өндөр, 27 метр гүн суурьтай, 33 метр өргөн аранжин зэс хөшөө, “Тарваган дахын овоо” -Чулуунхороот сумын нутагт орших гурван улсын хилийн уулзвар цэг. Эдгээр 9 газрыг нэрлэлээ. “Дорнод аймгийн есөн гайхамшиг”-ийн орчны газар нутаг, түүх соёлын дурсгалуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу, улс, орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгөөтэй уялдуулан, орон нутгийн хамгаалалтад авч нөхөн сэргээх, иргэд олон нийтэд танилцуулан сурталчлах ажлыг зохион байгуулахыг сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт үүрэг болгосон байна.                                                                                                        АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ 
  • Отгонтуяа
  • 1676
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 1 )

Гантулга [66.181.161.76] 2022-12-13 18:21:14

Сайн

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313