УРЬДЧИЛСАН СЭРГИЙЛЭЛТИЙГ САЙН ХИЙХ ХЭРЭГТЭЙ

2020 оны 2-р сарын 10 өдөр
 \"\"Хятад улс Шинэ хэлбэрийн коронавирустэй тэмцэж буй онцгой цаг үе тохиож байна. Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Хорооны амьсгалын системийн тасгийн эмч Сумъяа Шинэ хэлбэрийн коронавирусээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өглөө. Үүнд: Нэг, Амны хаалтыг цаг ямагт зүүх хэрэгтэй. Амны хаалт нь өвчин эмгэг халдах хамгийн чухал зам суваг болсон шүлсийг хязгаарлах хамгийн үр дүнтэй хэрэгсэл юм. Амны хаалт сонгохдоо зөвийг сонгох нь чухал. Одоогоор зах зээл дээр олон төрлийн амны хаалт зарагдаж байна. Амны хаалт сонгохдоо юуны өмнө загвар, хэдэн цаг зүүх гэх мэтийг сайн анхаарна. Энгийн байдалд эмнэлгийн гадна тасагт сувилагч хэрэглэдэг амны хаалтыг зүүж болно. Харин Шинэ төрлийн коронавирусийн халдвартай хүмүүстэй ойртох үед N95 хэмээх амны хаалтыг зүүх хэрэгтэй. Амны хаалтаа тогтсон цагтай сольж байх шаардлагатай. Хоёрт, гараа тогтмол угаах. Гар угаах 7 алхамт дараалал бий. Энэхүү дарааллаар гараа угаана. Мөн амаа цэвэр усаар зайлна. Хүний уруул дээр маш олон хог тоос наалдаж байдаг. Үүнийг олон хүн анхааралдаа авдаггүй. Гурав, гэр орондоо агаар салхи оруулж, орчин тойрны ариун цэврийг анхаарна. Тамхи татахгүй, дураараа нулимахгүй, хог хаяхгүй байх нь маш чухал. Хувийн ариун цэврээ анхаарч, хүн олонтой газар явсан бол наранд 30-50 минут алхаж, дараа нь гэртээ орно. Дөрөв,зохистой идэж уух хэрэгтэй. Хэтэртэл идвэл хүний дархлаа муудаж, биеийн эс үхдэг. Их идэж уух нь дархлаа сайжирна гэх буруу ойлголттой байж болохгүй. Тав, эмээр өвчнөөс сэргийлнэ. Монгол анагаах ухаанд эмээр өвчнөөс сэргийлэх олон төрлийн арга бий. Идэж уухаа зохистой байлгаж, бие махбодио тэгш сайхан байлгах нь халдвараас урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Зургаа,тогтмол цаг дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.
                                                Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан
  • Отгонтуяа
  • 437
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313