Цагаан сарын үзэсгэлэн боллоо

2020 оны 1-р сарын 20 өдөр
 \"\"\"\"\"\"Өвөр Монголын биет бус соёлын өвийн цагаан сарын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн боллоо. Өвөр Монголын 2020 оны биет бус соёлын өвийн үзэсгэлэн жил бүр болдог. Цагаан сарын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн энэ сарын 14-ний өдөр Хөх хотод нээлтээ хийж, 18-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Уг үзэсгэлэнд үндэсний хувцас засал, уран зураг, уран бичлэг, гар урлал, хатгамал зэрэг Өвөрмонголын 12 аймаг хотуудын 120 гаруй биет бус соёлын өвийн бараа бүтээгдэхүүн дэлгэгдэв. Мөн уран сайхны тоглолт тавигдана. Энэхүү үйл ажиллагааг ӨМӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын танхим, Өвөр Монголын үзэсгэлэнгийн ордон, Биет бус соёлын өвийн төв, аймаг хотуудын соёл, аялал
жуулчлалын товчоо хамтран зохион байгуулав.
                                                                       Зургийг Нью Фэйфэй\\Шинхуа нет, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан
\"\"\"\"
  • Отгонтуяа
  • 420
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313