БНХАУ-ын ХIV удаагийн Өвлийн улирлын спортын наадмын бэлгэ тэмдэг ньь Монгол хүү буриад охины дүр төрх юм. Хоёр хүүхэлдэйгээр Өвөр Монголын үндэстний өвөрмөц соёлын элементийг тодруулан, энх тайван, хүсэл эрмэлзлийг бэлгэдсэн байна. Монгол хүүгийн нэр “Анд” Буриад охины нэр “Сайн аа” бөгөөд “Анд найз,сайн байна уу” хэмээж амар мэндийг эрж байгаа өгүүлэмжтэй аж. Өвөрмонголын бүх үндэстэн ястны ард түмний чин сэтгэлийн урилга, мэндчилгээг дамжуулж, өвлийн спортын наадамд оролцох тамирчдад өндөр амжилт хүссэн төдийгүй эрүүл энх, нөхөрлөлийг бэлгэдэн, Өвөрмонголын ард түмний найрсаг зан чанарыг илэрхийлсэн нь энэ билээ. Монгол хүүхэлдэйн хувцасны хэв маяг, өнгөний зохицол нь монгол хувцасны соёлын онцлог шинж чанарыг тусгасан ба хувцасны хээ хуар нь ч Монгол үндэстний уламжлалт бэлгэ дэмбэрэлтэй хээ угалзыг дүрсэлжээ. “Анд” нэртэй хүү нь хөвөн дотортой торгон дээл, гоёмсог дугуй малгай, арьсан гутал өмссөн нь Өвөрмонголын баруун бүс нутгийн монголчуудын уламжлалт хувцас гоёлын онцлог шинжийг хадгалсан байна. “Сайн аа” охин зүүн бүс нутгийн Буриад ястны өвлийн дээлээр гоёсон байна. Эрч хүч, цог золбоо бүхий хоёр хүүхэлдэй нь Өвөр Монголын олон салбарын ажил үйлс цэцэглэн хөгжиж, Хятадын мөс цасны спорт хөгжин мандахын бэлгэдэл болжээ.
Шинхуа нет, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан