Өнгөрсөн онд 32 хүүхэд хэрэгт холбогджээ

2018 оны 1-р сарын 10 өдөр
\"\"Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 32 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ. Гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл, бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх, танхайрах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байна. 2017 онд 21 гэмт хэрэгт давхардсан тоогоор 32 хүүхэд холбогдсон нь өмнөх оноос буурсан үзүүлэлт гэж аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдээлэв.

Гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн 44.7 хувь нь 16 хүртэлх насныхан. Аймгийн Цагдаагийн газраас гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдээс судалгаа авахад хөнгөн хийсвэр зан, хууль зүйн мэдлэг хомс байдгаас гэмт хэрэг үйлддэг гэсэн байна.

Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүдэд хүүхэддээ тавих хараа, хяналтаа сайжруулахыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж:D1 телевиз 
  • Отгонтуяа
  • 641
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313