БНХАУ-ын ХIV удаагийн Өвлийн спортын наадам 2020 оны 02 дугаар сард ӨМӨЗО-д “Анх удаа” зохион баааййгууулагдана. Уг “наадам” нь ӨМӨЗО байгуулагдсанаас хойш 70 жилийн хугацаанд зохион байгуулж байгаа анхны үндэсний зэрэглэлийн спортын наадам юм. Энэ бол Өвөр Монголыг танилцуулах, сурталчлах, хөгжүүлэх алтан боломж гэж Өвөрмонголчууд үзэж байна. БНХАУ-ын “ХIV наадам”-ын комиссын дэд, нарийн бичгийн дарга, Өвөр Монголын Спортын товчооны дарга Тань Жинфэн хэлэхдээ ”БНХАУ-ын “ХIV наадам”-ын зохион байгуулалтад өвлийн спортын наадмын үйл ажиллагаанд 300 сая иргэдийг хамруулах чухал бодлого юм. Энэ нь нам, төрөөс Өвөрмонголд өгсөн үүрэг ба Өвөрмонголын олон үндэстний 25 сая иргэдийн сэтгэлийн дуу хэмээн үзэж байна. Өвлийн наадмыг амжилттай зохион байгуулах нь асар их ач холбогдолтой, нэр хүндтэй үүрэг хариуцлага. БНХАУ-ын “ХIV наадам” өвөрмөц, мартагдашгүй, ард иргэдэд хүртээмжтэй болох ёстой. Сэтгэл, хүчээ нэгтгэн, өвлийн спортыг хөгжүүлэх, эдийн засаг, нийгмийн иж бүрэн ахиц дэвшлийг дэмжих, иргэншсэн, эрүүл спортын үйл ажиллагааг сурталчлахын төлөө нэгдэхийг ард иргэддээ уриаллаа. ӨМӨЗО тус “наадам”-ын бэлтгэл ажлыг бүх хүчээ дайчлан хийж байна. Уг наадам нь 2022 онд Бээжинд болох Өвлийн олимпын өмнөх том хэмжээний, мэргэжлийн төвшний, дээд стандарт бүхий өвлийн спортын наадам. Өмнөх өвлийн наадмуудтай харьцуулахад \"XIV наадам\"-ын зохион байгуулалтад томоохон өөрчлөлт хийсэн. Тодруулбал, тэмцээн уралдааны цар хүрээ, оролцогчдын тоо нэмэгдсэн ба олон шинэ санаачилгыг дэвшүүлж , зургаан анхдагч санааг хэрэгжүүлсэн байна. Энэ нь анх удаа муж, өөртөө засах орон, шууд харьяа хотоор нэгж болгож, анх удаа өвлийн олимпын хөтөлбөрүүдтэй бүрэн уялдуулж, анх удаа олон нийтийн хөтөлбөрийг тохируулж, анх удаа зуны улирлын уралдааны төрлийг оруулан, анх удаа улсын гадаадад салбар талбай байрлуулсан гэхчлэн олон анхдагч санааг хэрэгжүүлнэ.
шинхуа нет, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан