ӨМӨЗО-ны Хөлөнбуйрын Гэгээн гол хотод өвлийн XIV спортын их наадмыг угтан “Гэгээн голын цас мөст баяр-2019” үйл ажиллагаа боллоо. Энэ үйл ажиллагааны хүрээнд “Хүйтрэх тусам урам зориг нэмнэ ” сэдэвт цаа бугын нүүдэл, чарганы тэмцээн, цасан дунд олс татах, мянган хүний халуун тогооны зоог, цасан дээр уран зураг зурах зэрэг 10 төрлийн тэмцээн уралдаан болж зочид төлөөлөгчдийг хөгжөөлөө. “Хятадын хүйтний туйл” гэж нэрлэгддэг Гэгээн гол хотод дөрвөн улирлын аялал жуулчлалыг бүх төрлөөр эрчимтэй хөгжүүлж байна.
Шинхуа нет, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан