Өвөрмонголоос Бээжин хүрэх хурдны төмөр замыг ашиглалтад орууллаа

2020 оны 1-р сарын 2 өдөр

\"\"Өвөрмонголоос Бээжин хүрэх анхны хурдны төмөр зам 2019 оны 12 дугаар сарын 30-нд ашиглалтад орж, тасалбарыг албан ёсоор худалдаалж эхэлжээ. Хөх хотын зүүн өртөөнөөс Бээжингийн хойд өртөө хүрэх бизнесийн суудлын төлбөр 646, нэгдүгээр зэргийн суудал 345, хоёрдугаар зэргийн суудал 215 юань байх юм. Уг хурдны төмөр зам ашиглалтад орсноор Бугат-Бээжингийн хойд өртөө, Чинхэ хооронд 15 хос Фүшин өндөр хурдны галт тэрэг зорчино. Үүнээс Хөх хотын зүүн өртөө-Бээжингийн хойд өртөөний чиглэлд 2.5 хос, Хөх хотын зүүн өртөө-Чинхэгийн чиглэлд 8.5 хос, Бугат-Бээжингийн хойд өртөөний чиглэлд 1.5 хос, Бугат-Чинхэгийн чиглэлд 2.5 хос хурдны галт тэрэг аялна. Өвөрмонголын нутагт Хөх хот, Улаанцав, Шинхэ хойд, Жүөзы зүүн өртөө, Цаасач, Саальчин, Бугат зүүн зэрэг вокзалд хурдны галт тэрэг зогсоно. Өглөөний 07 цагаас оройн 21 цаг хүртэл Хөх хот зүүн өртөөнөөс Бээжингийн чиглэлд хурдны галт тэрэг зорчих бөгөөд өдөр бүр Бээжин хот руу хурдны галт тэргээр зорчих зорчигчийн тоо ойролцоогоор 10 мянгад хүрчээ. Бээжин хүрэх зорчигч тээвэр нэмэгдсээр байна.
                             Синьхуа нетийн Хөх хотын энэ сарын 28-ны өдрийн цахилгаан мэдээ \\Ли Чянь\\ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан\"\"
  • Отгонтуяа
  • 463
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313