Өвөр монголын цасны өдөрлөг Якши хотын Фэнхуан ууланд боллоо. Цасны өдөрлөгөөр өвлийн улиралын сайхныг үзүүлэхийг зэрэгцээ Хөлөнбуйрын иргэд хэрхэн аж төрдгийг харуулснаараа онцлог байв. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин “Цас мөс ч гэсэн алт мөнгөн уул юм”, “Хүйтэн газрын цас мөсийг ашиглан эдийн засгийг хөгжүүлэх хэрэгтэй” хэмээн зааварласан. Тус зааврын хүрээнд Хөлөнбуйр хот сүүлийн жилүүдэд өвлийн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж буй нь энэ. Мөн Хятадын 14 дэх удаагийн өвлийн спортын наадмыг Ягши хотноо зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна. Хөлөнбуйр хот энэ жилээс эхлэн жил бүр Хөлөнбуйрын цасны өдөрлөгийг зохионо.
Шинхуа нет, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан