Энэ сарын 1-5-ны өдрүүдэд Бээжин, Өвөр монголд “Монгол Улсын кино өдрүүд” амжилттай болж өнгөрлөө. Энэ өдрүүдэд “ТҮЦ-ний охид”, “Алсын удирдлага”, “Халуун зүрх”, “Итгэл” хэмээх дөрвөн кино үзэгчдэд хүрлээ. Энэ жил Хятад Монголын хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Өнгөрөгч 9 дүгээр сард Өвөр Монголын үндэстний кино орчуулгын төвөөс орчуулсан “Нүүдэлчин дэлхий”, “Сүүдэр”, “Дүүлэн ниссэн он жилүүд”, “Салхи хагалагч”, “Том загасны домог” зэрэг Хятадын 10 шилдэг киног Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохиогдсон “Хятадын кино өдрүүд”-ээр Монголын үзэгчдэд хүргэсэн. Энэ нь Хятад Монгол хоёр улсын кино урлагийн соёлын солилцоог гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хоёр орны нөхөрсөг харилцааг бататгахыг зорьсон ажил юм.
Шинхуа нет, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан