Өвөр монголын Алшаа аймгийн Алшаа баруун хошууны Алтанцог сумын малчин залуу Гончигсүрэн элсэн цөлийн “Эверест” гэгддэг дэлхийн хамгийн өндөр элс болох Алшаа баруун хошууны Бадайн жаран цөлийн Билүүтийн оройг мотоциклоор 2 минут 11 секундэд туулж Гиннесийн амжилтыг шинэчлэв. Гончигсүрэн 1995 онд төрсөн. Багын л мотоцикл унах дуртай нэгэн байжээ. Тэрээр энэ сонирхолоо орхилгүй энэ сарын 26-нд Гиннесийн амжилтын эзэн боллоо. Тэрээр Хятад улсын хэмжээн дэх мотоциклын АШТ-д дөрөвт, ӨМӨЗО-ы хэмжээний тэмцээнд 22 удаа түрүүлж, 19 удаа дэд байранд шалгарч байсан. Одоо Сычуань мужийн мотоциклын ангийн тамирчин юм. Алшаа баруун хошууны малчин Тао Юнмин 2009 оны 9 дүгээр сарын 23-нд Билүүтийн оройд 6 минут 2 секундэд мотоциклоор гарч, энэхүү амжилтыг Гиннесийн номд бүртгүүлж байв. Энэ удаа Гончигсүрэн Тао Юнмингээс 3 минут 51 секундээр илүүрхэж, арван жилийн дараа Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Шинхуа нэт, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл
Шинхуа нэт, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл