Монгол улсын ахмад тамирчид бүх Хятадын 14 дэх удаагийн өвлийн олимпын наадам болох спорт ордонтой танилцлаа. Монгол улсын ахмадын спортын холбооноос ӨМ-ын Спортын товчоонд тамирчдыг тэшүүрийн бэлтгэл хийхэд дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьжээ. Ийнхүү Монгол улсын дөрвөн ахмад тэшүүрчин болох 78 настай Бүжинжалав, 66 настай настай Алтанцэцэг, 60 настай Эрдэнэтуяа, 53 настай Сарантуяа нар Хайлаар хотод 11-р сарын 25-наас 12-р сарын 4-ний өдөр хүртэл 10 өдрийн спортын бэлтгэл хийлээ. ӨМ-ын Спортын товчооноос Монголын дөрвөн тамирчны бэлтгэл хийх талбай, байрлах зардлыг 100 хувь хангасан. Монголын ахмад тамирчдын холбооны нарийн бичгийн дарга 60 насыг шүргэж яваа тэшүүрчин Эрдэнэтуяа “ Бид 2020 оны 1-р сард Австрали улсад болох Дэлхийн ахмадуудын өвлийн спортын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцоно. Энэ олон улсын спортын наадмын бэлтгэл хангагдаагүй байсан учир ӨМ-ын Спортын товчоонд хүсэлт тавьсан. Монгол орноосоо холдохгүй, цаг уур, цагийн зөрүүгүй, стандарт хангасан спортын ордонд бэлтгэл хийх боломжийг бүрдүүлсэн ӨМ-ын спорт хорооны хамт олонд талархал илэрхийлье” гэв. Бэлтгэл хангаж буй тамирчдын хамгийн ахмад нь 78 настай тэшүүрчин Бүжинжалав гуай юм. Тэрээр 14 наснаасаа тэгшүүрийн спортоор хичээллэж 4 удаа улсын аварга болж, дэлхийн ахмадын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ. Мөн 1964 онд нутаг нэгтнүүдтэйгээ Монгол улсаа төлөөлөн анх удаа өвлийн Олимпд оролцсон түүхтэй. Спортын арвин туршлага, чадвартай ахмад тэшүүрчиддээ өндөр их амжилт хүсэе.
Хөлөнбуйрын өдрийн сонин, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан