БНХАУ-ын 14 дэх өвлийн спортын наадмын бэлтгэл ажил хангагдаж тангараг өргөх хурал энэ сарын 18-ны өдөр Хайлаар хотноо боллоо. Хайлаар хотын Намын хорооны дарга Иүй Ли Шин амрыг хамгаалах гавшгай анги, сайн дурын анги, ерөнхийлсөн батлагын ангиудад туг гардуулж үг хэллээ. Ерөнхий намын дарга Ши Жин Пиньгийн дурдсанаар Энэ бол анхны Хайлаар хотноо зохион байгуулагдаж байгаа өвлийн спортын наадам юм. Энэхүү наадам нь БНХАУ –ын тамирчид 2022 оны өвлийн олимпид оролцох сорил болж байгаагаараа онцлог . Мөн тус уралдаан тэмцээн нь Өвөрмонголын өвлийн спортын хөгжилд чухал ач холбогдолтой. Иймээс бид бүх хүчээ гаргаж, орон нутгийнхаа онцлогийг харуулж, чанартай, бүтээмжтэй, өв тэгш наадмыг зохион байгуулах хэрэгтэй” гэжээ. Тангараг өргөх хуралд хотын орлогч дарга Лию Хүй Жеэ, тэмцээний бэлтгэл ажлыг гүйцэтгэх зөвлөлийн төлөөлөгчид тэмцээн зохион байгуулагдах спорт ордны талбай хариуцагчид оролцож тангаргаа өргөлөө. Хөлөнбуйр сонин, ШББ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан