Жангар соёлын хоёр дахь удаагийн өдөрлөг Бээжинд болов. Энэ сарын 13-ны өдрөөс хүртэл Бээжин, Хөх хотод үргэлжлэх уг өдөрлөгт ШУӨЗО-ы Алтай, Тарвагатай, Баянгол, Бортал зэрэг нутгийн ардын урлагийн соёлын өвийг тээгч 100 хүн оролцов. Шиньжянаас хүрэлцэн ирсэн Ойрадын уран бүтээлчид наадмын талбайд Жангарын магтаал, товшуурын цохилго, бий биелгээ, уртын дуу, ардын богино дуу, хувцас загварын үзүүлбэр зэрэг үзүүлж Бээжингийн иргэдийн хараа булааж сэтгэл баясгасаар. Уран сайханчдын дунд ардын дуу дуулаач, бие биелээч, товшуурчин, загвар өмсөгчдөөс гадна туульчид ирсэн байсан нь хүмүүсийн анхаарлыг татаж байна. Тухайлбал, 11-ны үдшийн тоглолтод Алтай хотын Цэнгэл шяний малчин Баттөр “Уран мөнгөн хадаасан” хэмээх туулиа хайллаа. шинхуа нэт, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан