ӨМ -ын Хөлөн-нуурын улсын зэрэглэлийн хээрийн амьтан өсгөн үржүүлж, авран хамгаалах төв шархатсан Дорнодын цагаан өрөв тас шувууг асарч хамгаалж байгальд нь тавилаа. Энэ ажилд хээрийн амьтан өсгөн үржүүлж, авран хамгаалах төвийн ажилчид гол үүрэгтэй оролцсон байна. Дорнодын цагаан өрөв тас нь том биеттэй, намаг, нуга, усан цөөрөмд нутагладаг, улсын нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтын шувуу юм. Загас жараахай, морин мэлхий, шавьжаар хооллодог. Нам тогтуун зантай, сонор сэрэмжтэй амьтан. Асарч тойглуулсан Дорнодын цагаан өрөв тасыг Орчон хошууны нэгэн суурьшил тариачин эр тариан талбайгаасаа олж Дотоодыг хамгаалах салбарт авчирчээ. Тэндээсээ хээрийн амьтдыг авран хамгаалах төвд хүргэгдсэн байна. Бэртэж гэмтэн нүүдлийн шувуудын цуваанаас хоцорч дулааны улирлыг хүлээхээс аргагүйд хэрлээ. ӨМ-ын Хөлөн-нуурын улсын зэрэглэлийн байгалийн хамгаалалтын орны хээрийн амьтанг үржүүлэх авран хамгаалах төв өөрийн орон нутгаас гадна , хөрш зэргэлдээ газар орны хээрийн амьтанг авран хамгаалах ажлыг хариуцдаг. Энэ жил тус төв 525 хээрийн амьтан аварч хамгаалжээ. Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан