Энэ сарын 3-ны өдөр Хөлөнбуйр хотын спортын товчоо, Хөлөнбуйр хотын Боловсрол соёлын яамнаас Хуучин барга хошууны Боловсрол соёлын товчоо, Спортын товчоотой хамтран залуучуудын аварга шалгаруулах Дундад маягийн бөх, сурын тэмцээнийг Хуучин барга хошууны спортын сургуульд зохион байгууллаа. Хоёр өдөр үргэлжилсэн тус тэмцээнд Хөлөнбуйр хотын бүх хошуу, хот, тойрог, Улаанхад хот, Туньлё хот, Шилийн гол аймгаас 300 гаруй тамирчин, дасгалжуулагч, шүүгчид оролцсон юм. Дундад маягийн бөх нь 36 кг, 40 кг, 48кг-д барилдсан бол, сур харваа эрэгтэй эмэгтэй 10, 18м-т дөрвөн төрлөөр явагдлаа. Хөлөнбуйр өдрийн сонин, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан