Өвөр-Монголын соёл урлагийн уран бүтээлчдийн уулзалт Бээжин хотноо болж өнгөрлөө. Бээжин, Шанхай хотод амьдардаг, олны танил Монгол уран бүтээлчид, бизнес эрхлэгчид, багш нарын төлөөлөл чуулж, тал нутгийн соёлыг цаашид түгээн дэлгэрүүлэх, хэрхэн чанартай уран бүтээл туурвих тухайд санал бодлоо солилцсон юм. Чуулга уулзалтад оролцож буй зочдод “ӨМӨЗО-ы соёл урлагийн ажил мэргэжилтний зөвлөл”-ийн гишүүнээр ажиллах урилгыг гардуулав. Мөн Өвөр Монголын кино корпораци Бээжингийн Хуа Лү, Бай На, Бө На кино телевизийн компанитай хамтран “Хөвчийн элс” олон ангит кино, “Ард түмний хайр” уран сайхны киног бүтээх гэрээнд гарын үсэг зурсан байна. Чуулга уулзалтад Хятадын кино урлагийн холбооны дэд дарга Ли Пэйкан, хөгжим судлаач, найруулагч Баатар, дуучин Улаантуяа нар илтгэл тавьж, Өөртөө засах орны утга урлагийн салбарыг хэрхэн хөгжүүлэх талаар саналаа дэвшүүллээ.
Шинхуа нет, ШББХ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан