БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан Хөлөнбуйрын тусгай хэвлэл мэдээллийн бага хурал Хөх хотод боллоо. Хурлын үеэр Хөлөнбуйр хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ю Лишин “Хятад улс байгуулагдсан 70 жилийн хугацаанд Хөлөнбуйрын иргэд нутаг орноо оюун ухаан, хүч хөдөлмөрөөрөө хөгжлийн шинэ шатанд авчирсан. 2018 оны байдлаар, хотын дотоодын нийт бүтээгдэхүүн 100 тэрбум гаруй юаньд хүрсэн нь 1952 онтой харьцуулахад 800 дахин их хэссэн. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 40 мянган юаньд хүрсэн нь 1952 оныхоос 100 дахин ихсэж, санхүүгийн орлого 8.64 тэрбум юаньд хүрсэн нь 1952 оныхоос 859 дахин нэмэгдсэн байна. Өнгөрсөн далан жилд Хөлөнбуйр хоцронгуйгаас дэвшилтэт, ядуугаас чинээлэг төвшинд хүрч, хаалттайгаас нээлттэй нийгмийг цогцлоож, химийн үйлдвэрлэлээс ногоон үйлдвэрлэл рүү шилжин, аялал жуулчлалыг хөгжүүлэн, үүлэн системийг аж үйлдвэрлэлд нэвтрүүлж байна.” хэмээн онцлов. Экологийн бүтээн байгуулалтын тухайд ХКН-ын 18 дугаар их хурлаас хойш Хөлөнбуйр байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлд анхаарах болсон юм. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Хөлөнбуйр нь экологийн асуудлыг тэргүүн байранд тавьж, ногоон хөгжил бүхий өндөр чанартай хөгжлийн замыг баримтлан, Хөлөнбуйрын тэнгэрийг цэнхэр, усыг нь тунгалаг, өвсийг нь ногоон, агаарыг нь цэвэр болгохоор ажиллаж байна. Өнгөрсөн оны байдлаар тал нутгийн ургамлын бүрхэвч 74 хувьд хүрч, сүүлийн арван жилийн хугацаанд атаршил болон цөлжилтийг багасгаж чаджээ.
ШББХ Синьхуа агентлагийн Хөх хотын энэ сарын 16-ны өдрийн цахилгаан мэдээ \\Ян Тэнгэр\\ Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан