Есдүгээр сарын 23-ны өдөр Хөлөнбуйр хотын Намын хороо, Засгийн ордон, хотын Тариалан малжлалын товчоо, ШББХ-ны Намын хороо, засгийн ордон, Хөлөнбуйр хотын Тариалан МАА-н үйлсийн хөрөнгө оруулалт хөгжилтийн хязгаарт компаниас Хөлөнбуйр хотын 2019 оны “ Ургацын баяр”-ыг зохион байгууллаа. Энэ үеэр Шинэ барга баруун хошууны малжих орны туршилтын суурин байгуулах ёслол болов. Ёслолын нээлт эрийн гурван наадмаар эхэлж Хөлөнбуйрын нэрийн бүтээгдэхүүн болсон тал нутгийн хонины мах танилцуулах үзэсгэлэнгээр үргэлжилсэн. Энэхүү үзэсгэлэнд ШББХ-ны Тариалан МАА-н хөгжилтийн амжилт болсон улаан идээний бүтээгдэхүүн, үндэстний хувцасны үзүүлбэр, цагаан идээ, үндэстний гар урлалын бүтээгдэхүүнийг дэлгэжээ.
Хөлөнбуйр өдрийн сонин, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан