УЛСЫН ЗЭРЭГЛЭЛТЭЙ ХОТ БОЛОХЫГ УРИАЛАВ

2019 оны 9-р сарын 26 өдөр
 \"\"Цэргийн гавьяаны одонд Чойбалсан хотоо улсын зэрэглэлтэй хот болгохын төлөө иргэн бүр дэмжиж гарын үсэг зурахыг Чойбалсан хотын Захирагч бөгөөд Хэрлэн сумын Засаг дарга уриаллаа. УИХ-аас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулах тухай шийдвэр гарсан. Энэхүү Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Сайншандыг аж үйлдвэрийн парк, Замын-Үүдийг чөлөөт бүс, Эрдэнэт, Дархан хотуудыг улсын зэрэглэлтэй хот, Сэлэнгэ аймагт чөлөөт худалдааны бүс байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Үүнтэй уялдуулан Чойбалсан хотыг улсын зэрэглэлтэй хот болгох хүсэлт тавихаар иргэдийн гарын үсгийг цуглуулах боллоо. Дорнод аймгийн иргэд Та бүхэн Шүр олон улсын худалдааны төв, Тусгаар тогтнолын талбай, Найрамдал парк, Хэрлэн сумын 11 багийн ажлын албанд очиж Чойбалсан хотоо улсын зэрэглэлтэй хот болгохыг дэмжиж гарын үсэг зураарай. Чойбалсан хот 50 гаруй мянган хүн оршин суугчидтай Дархан, Эрдэнэт хотуудын дараа орох Монгол улсын томоохон хотуудын нэг. 21 аймгийн төвүүдээс цор ганц өөрийн гэсэн цахилгаан дулааны үйлдвэрлэгчтэй, цэвэр бохир усны төвлөрсөн системд холбогдсон худалдааны үйлчилгээний төвүүд хөгжсөн хүн ажиллаж амьдрах таатай орчинтой ногоон хот юм. Мөн хөрш зэргэлдээ ОХУ-ын Чита муж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймаг, Манжуур, Хайлаар, Рашаант хотуудтай найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэн ажилладаг.
  • Отгонтуяа
  • 300
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313