ХҮҮХДҮҮД 10 ДУГААР САРД ШИНЭ ЦЭЦЭРЛЭГТЭЭ ЯВНА

2019 оны 9-р сарын 26 өдөр


\"\"2019 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багт 120 хүүхдийн хүчин чадалтай 18-р цэцэрлэг, зургадугаар багт 150 хүүхдийн хүчин чадалтай 17-р цэцэрлэг шинээр баригдсан. Цэцэрлэгийн эрхлэгчийн сул ажлын байрны сонгон шалгаруулалт хойшлогдож сургууль цэцэрлэгийн хичээлийн шинэ жил эхэлсэн чдээрх хоёр цэцэрлэг хүүхдүүдээ аваагүй байна. Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэж, MERIT зарчмаар цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын тодорхойлолт 7-р сард батлагдсан учир Хэрлэн сумын 17,18 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн сул ажлын байрны сонгон шалгаруулалт хойшлогдсон гэж холбогдох хүмүүс тайлбарлалаа. Төрийн албаны зөвлөлөөс зарлаж буй цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд цэцэрлэгийн эрхлэгч томилогдоно. Эрхлэгч албан ёсоор томилогдсоны дараа цэцэрлэгийн бусад орон тооны хүмүүсийг тодорхой шалгуурыг үндэслэн сонгодог зарчимтай. Төрийн албаны төв зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийн дагуу аймгийн Засаг дарга хоёр цэцэрлэгийн арга зүйчийг “Хавсран гүйцэтгүүлэх” журмаар ажиллахыг шийдвэрлэн 9-р сарын 20-ны өдрөөс хавсран гүйцэтгэгчийг томилоод байна. Нэгдүгээр багт байрлах 18-р цэцэрлэг 2019 оны 10-р сарын 02-ны өдөр, Зургадугаар багт байрлах 17-р цэцэрлэгийг 2019 оны 10-р сарын 09-ний өдөр нээхээр боллоо. Мөн шинэ цэцэрлэгийн тоног төхөөрөмжийн тендерт шалгарсан компаниуд нь есдүгээр сарын 27-ны өдөр нийлүүлэлтээ хийнэ. Цэцэрлэгүүдэд суралцаххүүхдүүд цагаан хорхойн шинжилгээг 18-р цэцэрлэг энэ сарын 26-ны өдөр 13:00 цагт, 17-р цэцэрлэг 10-р сарын 01-ний өдрийн 13:00 цагаас цэцэрлэг дээрээ өгнө. 

  • Отгонтуяа
  • 303
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313