1.Та хэн бэ? Дашнямын Дамдинбазар
2. Ургийн овог? Бодонгууд
3. Хэдэн үеэ мэдэх вэ? Долоон үеэ мэднэ.
4. Хорвоод хүн болж төрсөний утга учир? Өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээх гурван цагийн хэлхээг зангидаж, хүн шиг хүн байх
5. Багадаа ямар тоглоомоор тоглож байв? 60, 70 аад оныхны жишгээр бүр багадаа бол шороон дээр байгаль дэлхийтэйгээ харьцаж тоглодог байлаа. Жаахан том болохын үед хөлбөмбөг, лапто, сагсан бөмбөг, кагар гээд л.
6. Багын мартагдашгүй дурсамж юу вэ? Бага байхдаа орондоо ороод аав, ээжээрээ Носовын “Үл мэдэх ба түүний нөхөд”, “Үл мэдэх нарны хотод” зэрэг ном уншуулаад романтик, сайхан зүйлийг сэтгэлдээ төсөөлж номын ертөнцөд уусаж, амтанд нь орсон багын тэр дурсамж ер мартагддаггүй юм.
7. Оюун ухааны төлөвшлийг яаж олов? Оюун ухааны төлөвшил бол хүний төрөхөөс үхэх хүртэл үргэлжлэх цаг хугацааны дуусашгүй мэдрэмж. Насан туршдаа л уншиж, судлаж, бодож, сэтгэж оюун ухаанаа төлөвшүүлж явна.
8. Амьдралын тань үнэт зүйл юу вэ? Амьдрал хэмээх энэ ухагдахуун, энэ хугацааг хамт цогцлоож туулах хань ижил, гэр бүл, үр хүүхэд, тэдний маань үргэлжлэл
9. Байнга хийдэг дадал зуршил? Алба амины ажлаа төлөвлөх
10. Хамгийн их цаг зарцуулдаг зүйл? Ажилдаа, гэр бүл үр хүүхдүүддээ 11. Монголоороо байх гэдэг нь таныхаар? Монгол гэсэн өвөрмөц онцлогийг /зан заншил, ёс суртахуун, өв соёл/ хадгалж үлдэх, үргэлжлүүлэх
12. Өнөөдрийн нийгмийг өнгөөр дүрсэлбэл? Зэгэл талдаа
13. Ойрын зорилго? Ололт амжилтаа бататгаж, ахиулах
14. Амьдрал бол… Амьдрал бол мөнх юм. Хүмүүн бид түүний бүтээл.
15. Хэд наслахыг хүсч байна? Бурханы таалал юм даа, төөрөг тавилангаараа болох байх
16. Хойд төрөлдөө яаж амьдрахыг хүсч байна? Мэдэхгүй.
17. Хэр сайн өвөө вэ? Одоо өсөж торниж байгаа ач нар маань л хожим дүнгээ тавих биз ээ.
18. Хайр гэж таныхаар? Хорвоо ертөнцийн бүхий л зүйлсийн эхлэл бөгөөд хүний сэтгэлийн хамгийн гэгээн тунгалаг, ариун нандин илэрхийлэл
19. Та өөрийгөө амьтантай зүйрлэвэл? Чоно
20. Амьдралдаа хэр ханамжтай явдаг вэ? Хангалттай ханамжтай явдаг аа.
21. Шүүдрийн дуслаар цай чанавал ээжийнхээ ачийг хариулна гэдэг? Эхийн ачийг хариулна гэдэг бол ердөө л хүн шиг хүн байж сэтгэлийг нь амар амгалан байлгах л юм.
22. Амьдралыг чулуугаар төсөөлбөл өөрийнхөө чулууг хаахна хавьдаа өргөж явна? Өөрийнхөө чадлын хэрээр л цээж хавьдаа өргөж явна даа.
23. Зургийн хуучин цомгоо хэзээ үзэв? Өнгөрсөн 4-р сард
24. Гэр бүлээс гадуур харьцааг юу гэж үздэг вэ? Тухайн хүний ухаан, оюун санааны ухамсраас шалтгаалах зүйл.
25. Эмэгтэй хүн болжээ гэж бодвол юу хиймээр байна? Бүсгүй хүний мэдэрч чаддаг бүхнийг мэдэрч, эх хүний жаргал зовлонг бие сэтгэлээрээ эдлэмээр байна.
26. Хэрвээ та Ерөнхийлөгч байсан бол? Хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлээд, илүү ч үгүй, дутуу ч үгүй тэр хязгаарлагдмал орчиндоо л тийчигнэх байх. Тэгнэ ингэнэ гэж тэнэгтэж түмэн олны хэл амны бай болох утгагүй хэрэг.
27. Мартагдашгүй дурсамжтай өдрүүд гэвэл? Амьдрал тэр чигээрээ л дурсамж. Анхны хайр, анхны хүүхэд, аз жаргалтай өнгөрсөн мөчүүд
Үргэлжлэлийг Дорнод зон сэтгүүлээс