Дорнод аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч: Уранбилэгийн ДАШ
АМЬДРАЛЫН ЧАНАРАА ӨӨРЧЛӨХИЙГ ХҮСВЭЛ ЭХЛЭЭД ХАНДЛАГАА ӨӨРЧИЛ
“Дорнод зон” сэтгүүл шинэ дугаараа төлөвлөхдөө энэ удаагийн дугаарын зочин хэн байх талаар ярилцаж, судалж хэрдээ л өндөр босго тавьдаг. Бид сэтгүүлийнхээ зочныг урихдаа яг л энэ орон нутгийн төлөө хүч хөдөлмөрөө зориулж яваа нэгнийг олон түмэнд нээж өгч түүнээс уншигчид маань амьдралын нандин зүйлийг олж хараасай гэж хүсдэг юм. Дорнод аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч У.ДАШ гэх эрхмийг зарим нь сайн таних ч, зарим нь энэ хэн бэ гэж харах байх. Тэгвэл энэ хүний тухай анх удаа “Дорнод зон” сэтгүүл танд хүргэж байна. Уншигч та таалан болгооно уу.
- Сайн байна уу? Ардчилсан намын дарга шинэ хүн болж , ямар хүн болсон юм бол гэж сонирхох хүн цөөнгүй байна. Та өөрийгөө танилцуулаач?
- Намайг Уранбилэгийн Даш гэдэг. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Бич жилтэй.
- Та Дорнодын хүн үү?
- Хуучин “дөрөв”-ийн хорооны нүүрний эгнээнд шороо идэж л өссөн хүн дээ. Аав минь Уранбилэг гэж хүн байсан, саяхан бурхан болсон. Харин ээж минь Хүрээт гэж, хүүхдийн эмнэлэгт насаараа сувилагч хийсэн буурай бий.
- Хүүхэд насныхаа тухай яриач?
- Миний хүүхэд нас бусдын л адил өнгөрсөн. Энэ амьдралын минь хамгийн сайхан дурсамжтай үе хүүхэд насанд минь өнгөрчээ гэж боддог. Наймдугаар цэцэрлэг баригдаж байхад барилга дээгүүр нь гүйж тоглож байсан, энэ цэцэрлэгийн анхны шавь, анхны төгсөгч болж байлаа. Анх багшаа гэж дуудсан хүн гэвэл цэцэрлэгийн багш Бадамцэцэг, Навчаа багш нар минь. Улсын тэргүүний тавдугаар сургуульд элсэн орсноор ардын сургуулийн алтан босгыг анх алхсан. 1998 онд арван жилийн сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод Санхүү эдийн засгийн дээд сургуульд орсон.
- Мэргэжил?
- Нягтлан бодогч мэргэжилтэй.
- Ажил мэргэжлийнхээ талаар дэлгэрэнгүй ярьж болох уу?
- Нягтлан болсон түүх их сонин. Намайг наймдугаар ангид байхад аав маань ажлын газрын нягтлангаасаа цалингийн урьдчилгаа авах гээд халгаж халгаж нягтлангийнхаа өрөөнд орлоо. Ороод хэлтэл нягтлан нь миний хажууд аавыг минь зад загнасан. Тэр үед би энэ хүнээс илүү сайн нягтлан болж ядарсан ажилчдынхаа зовлонг ойлгоно гэж шийдсэн. Тэгээд л нягтлан болсон. Хөөрхий аавыг минь хүүгийнх нь сэтгэлийг зуртал загнасан юм шиг ээ. /инээв/
- Хүний хамгийн оргил цаг үе сурч мэдэхийн төлөө тэмүүлж явсан оюутан цаг гэж би боддог юм. Оюутан цагийн мартагдашгүй дурсамжаас хуваалцаач?
- Санхүү эдийн засгийн дээд сургуулийн хоёрдугаар курсийн оюутан байхдаа сургалтын төлбөрөө төлөх гэж ажил хийхээр шийдсэн. Эрэгтэй хүүхэд болохоор шууд л хар ажил хийе гэж бодоод Дэнжийн мянгын захаар ажил хайж байлаа. Тэгтэл нэг буянтай буурал багш минь миний танил дээр яваад оч гэдэг юм байна. Багшийнхаа хэлснээр “Хатан сүйх” компанийн захирал Өлзийбаяр эгчтэй уулзсан. Уулзсан даруйдаа “Хатан сүйх” компанид туслах нягтлангаар ажилд орж өглөө хичээлдээ явж, үдээс хойш ажлаа хийдэг байв. 2002 онд сургуулиа төгсөөд компанийнхаа захиралтай үйлдвэрээ томруулах төсөл бичсэн. Хиамны үйлдвэрээ өргөжүүлж консеревны үйлдвэр болгох миний дипломын ажил байсан юм. Төслөө “Чингис хаан” банкинд өгч эдийн засагч нарт нь ямар үндэслэлд тулгуурласнаа танилцуулж, судлуулан жил тойрсон. Ингээд 2003 оны гурван сард нэг сая 450 мянган ам долларын төсөл ямар ч барьцаагүй авч байлаа. Захиралтайгаа хоёул төслөө хэрэгжүүлэх ажилдаа орчихсон явж байтал захирал нэг өдөр “Чамд Чингис хаан банк ажлын санал тавьж байна. Залуу хүнийг хиамны нэг үйлдвэртэй зууралдуулмааргүй байна. Банкинд ажиллах нь олон хүнтэй харьцана. Чамд өсөж дэвжих боломж нөхцөл бүрдэнэ. Би өөрийгөө бодвол үйлдвэртээ ажиллуулаад хажуудаа байлгамаар байгаа ч залуу хүний ирээдүйг бодож байна. Чи ажлын саналыг нь хүлээж аваарай” гэсэн. Ингэж би ажил амьдралын гараагаа эхэлсэн “Хатан сүйх” компаниасаа “Чингис хаан” банкны эдийн засагч болсон. Зургаан жил гаруй банкны салбарт ажиллахдаа эдийн засагч, төслийн шинжээч, ахлах эдийн засагч хамгийн сүүлд “Хадгаламж” банкинд зээлийн газрын захирлаар ажилласан. Намайг оюутан ахуй цагаас дэмжиж тусалсан “Хатан сүйх” компанийн хамт олон, захиралдаа талархаж явдаг.
- Таныг уул уурхайн компанид ажилладаг байсан гэж сонссон юм байна?
- Тийм тийм. Банкны салбараас гарч Монгол газар компанийн Гүйцэтгэх захирлаар 4 жил ажилласан. Магадгүй энэ хугацаанд хамгийн их хал үзэж, бизнесийн туршлага суусан байх. 2014 оноос хойш хувийн бизнесээ босгоод явж байна.
- Та ямар бизнес эрхэлдэг вэ?
- Барилгын материалын худалдаа, барилгын засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бүх зүйлийг “тэг”-ээс эхлэнэ гэдэг амаргүй ч бага ч гэсэн олсноо өөртөө зориулах амттай санагддаг юм.
- Хувийн компани байгуулах санаа хэрхэн төрөв ?
- Банкны салбарт зургаан жил ажиллахдаа өөрийгөө банкинд насаараа ажиллана л гэж боддог байлаа. Банкныхаа ажилд дуртай, ёс зүйтэй банкир байхын төлөө хичээж ажлаараа бахархдаг байсан. Түүнийхээ хүчинд тухайн салбарт тодорхой туршлага хуримтлуулсан. Банкны салбараас уул уурхайн салбарт орсон. Уул уурхайн салбарт дөрвөн жил гаруй ажиллахдаа бодсон юм. Гүйцэтгэх, удирдах аль ч албан тушаалын ажлыг хийж үзлээ. Тэгээд өөртөө хэлсэн. Хэрвээ Даш аа чамд туршлага, боломж байгаа бол үүнээс хойш өөрийнхөө бизнесийг босгохын төлөө зориулах хэрэгтэй гэж шийдсэн.
- Яагаад барилгын компани гэж?
- Ажлаасаа гарах өргөдлөө өгчхөөд гэртээ сууж байхдаа нэг өдөр ширээн дээр цагаан цаас тавиад өөрт юу байгаагаа тооцоолсон. Цаасаа дөрөв хуваалаа. Нэг талд нь өөрийнхөө боломжийг бичлээ. Надад хүсэл зориг, туршлагаас өөр юу ч байсангүй. Цаасныхаа нөгөө талд нь ямар салбарт бизнес эрхлэх боломж байгаагжагсаалаа. Юу хийвэл ашигтай вэ? гэдгээ тооцсон хэрэг л дээ. Өөрийнхөө ажлын туршлагад суурилсан бизнес эрхлэе гэвэл банк бус санхүүгийн байгууллага эсвэл Хадгаламж зээлийн хоршоо байгуулах боломж харагдсан. Гэхдээ нөөц нь байхгүй. Мөнгөгүй болохоор\\инээв\\. Хүний мөнгөн дээр компани босговол миний компани биш болно. Дахиад хүний компанид л ажиллана гэсэн үг. Ингээд миний банкны салбарын туршлага хэрэггүй боллоо. Уул уурхайн компани байгуулъя гэхээр надад Тусгай зөвшөөрөлтэй газар, тоног төхөөрөмж тэр хэмжээний мөнгө шаардагдана. Тэгэхээр уул уурхайн туршлага мөн л хэрэггүй боллоо. Хуримтлуулсан туршлагаа цааш тавиад цаасныхаа гурав дахь хэсэгт үйлчилгээний бизнес, худалдааны бизнес, үйлдвэрлэлийн бизнес, бусад гэж дөрөв ангилж дахиад харсан. Үйлчилгээний бизнес эрхлэх хэцүү, үйлдвэрлэлийн бизнес мөн л хөрөнгө шаардагдана. Худалдааны бизнес үлдлээ. Худалдааны бизнес эрхлэх бол юу худалдах вэ гэдгээ дахин бодсон. Хүнсний бүтээгдэхүүн худалдахад агуулах хэрэгтэй, тоног төхөөрөмж худалдах бол талбай хэрэгтэй гээд бүх л боломжийг судалж тооцсон. Эцэст нь барилгын материал худалдаж болох юм гэж харсан. Тэгвэл яг ямар барилгын материал худалдах вэ? Асуултынхаа хариултыг олохын тулд нэг өглөө пүүзээ өмсөөд 100 айл руу гарлаа. Хүмүүс юуг, яаж худалдан авч байгааг харж гурав дөрөв хоног таваргасан. Тэгсэн нэг лангуун дээр будаг авч байгаа эмэгтэйг харлаа. Хүүхдийн өрөөнд ямар өнгө зүгээр вэ? л гэж байна. Хажуунаас нь ороод хүүхдийн өрөө юм чинь тод өнгө дэмий байх сэтгэл санаанд нөлөөлнө гээд л зөвлөж байснаа “Өө миний хайж байгаа зүйл энэ байна” гээд шүүрээд авсан. Би өөрөө зурах дуртай. Будагны худалдаа гэдэг надад таньдаг хүнтэйгээ уулзсан юм шиг сэтгэгдэл төрсөн. Ингэж л би бизнесээ олсон доо.
- Одоо танай компани барилгын будаг худалддаг уу?
- Тийм. Будагны өнгө, чанар, хүний сэтгэлзүй, мэдрэмж, амьдрах ажиллах орчин нөхцөлд асар их нөлөөтэй. Тиймээс хүмүүс барилгын будгийг сонгохдоо бусад барилгын материал сонгодог шигээ тохиолдлын шинжтэй ханддаггүй. Энэ бол хариуцлага, хувь хүний илэрхийлэл байдаг.
- Олон залуус ямар бизнес эрхлэх вэ? гэж боддог. Зарим нь тэр асуултынхаа хариултыг олж чадахгүй цаг хугацаа алддаг. Зарим нь хүний үгээр үг хийж тийм юм хийвэл мөнгө олдог гэнэ, ийм юм хийвэл ашигтай гэнэ гээд амжилтгүй бизнес эрхлэх нь бий. Бизнес эрхлэхээр зэхэж буй залууст зөвлөөч?
- Би нэг л зүйл хэлнэ. Юу хийх вэ? гэж хүнээс биш өөрөөсөө асуу. Цагаан цаас гаргаж ирээд юу хүсч мөрөөдөж байгаагаа, өнгөрсөн хугацаанд сурсан мэдсэн зүйлээ, өөрт байгаа боломж, нөхцлөө, юунаас амьдралын баяр баясал, таашаал авч байгаагаа бич. Таны цаг хугацаа өнгөрснийг үл анзааран шимтэн хийдэг зүйл чинь таны эрхлэх бизнес болно. Түүнийг хийснээрээ та аз жаргалтай байдаг бол амжилтад хүрэх магадлал өндөр. Би ажил хийж эхэлсэн үеэсээ л унаж, боссон. Дээр хэлсэнчлэн өөртөө үргэлж ахиулж зорилго тавьдаг, зорилгынхоо төлөө бүх юмаа тавиад хөдөлмөрлөдөг. Дандаа ононо гэж үгүй. Алдах тохиолдол олон байна. Ерөнхий дүн нуруу нь би өөрөө өөрийгөө ялж урагш тэмүүлж явсан л гэж боддог. Ямар ч гарцгүй юм шиг санагдсан үедээ би хэн нэгэн хүн надад тусална гэж найддаггүй. Даваад гарна л гэж өөртөө итгэдэг. Даараачийн саад тотгор тохиолдоход өмнө нь чи тийм бэрхшээлийг давчихаад одоо энийг давна гэж зоригждог. - Таны сонгуульт ажил руу сэдвээ хазайлгая. Яагаад Ардчилсан нам гэж? - Яагаад Ардчилсан нам гэж? Энэ асуултыг би намд элсэж байхдаа өөртөө тавьсан юм байна. Хүн аливаа улс төрийн намын гишүүнчлэлд орохдоо миний дэмждэг сайн ах энэ намынх учраас энэ намын гишүүн болно гэж бодохоосоо урьтаж, аль эсэхүл албан тушаал, эрх мэдэлд хүрэх боломж гэж харахаас илүүтэй чиний итгэл үнэмшил, амьдралд болон асуудалд хандах хандлага юу билээ, нам улс төрийн үндэс, суурь зарчим нь юу билээ, чи юу хүсч мөрөөддөг билээ гээд олон асуултын хариултыг хайх хэрэгтэй гэж боддог. Ингэснээр олон олон асуултын хариултыг өөрөөсөө олно, бас олохгүй. Ингэж би өөрийнхөө үзэл бодолд хамгийн ойр нийцсэн бодлого, үйл хэрэгтэй намыг Ардчилсан нам гэж харсан учраас Ардчилсан намын гишүүн болсон. Мэдээж энэ намд алдаа дутагдал бий байх, засах ёстой, оролцох ёстой. Энэ бодолдоо хөтлөгдөж намын үйл ажиллагаанд идэвхитэй оролцож явсаар өнгөрөгч хоёрдугаар сард Дорнод аймгийн Ардчилсан намын дарга болсон.
- Намын бодлого дагасан гишүүн байх, жинхэнэ “гал тогоонд” нь орох хоёр ялгаатай байх аа?
- Төрийн бус байгууллага удирдах нь хувийн компани удирдахаас өөр. Төрийн бус байгууллага дундаа улс төрийн нам удирдах нь бүр ч ондоо. Улс төрийн намууд улс орныг удирдахын тулд бодлогоороо өрсөлддөг. Ийм зарчим дээр эвлэлдэн нэгдсэн хүмүүсийг удирдан зохион байгуулна гэдэг хувь хүнээс маш нарийн арга ажиллагаа шаардагдана. Би Дорнод аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар ирж байхдаа чадна гэсэн ганцхан л бодолтой байсан. Улс төрийн нам ч бай хувийн компани ч бай хүнтэй л ажилладаг, үйл ажиллагаа нь хүн дээр л тогтдог учир чадна гэсэн итгэлтэй байсан юм. Төсөөлснөөс өөр байна, хэцүү байна гэж шантарсан зүйл өнөөдөр ч алга. Өдөр ирэх тусам итгэл үнэмшил төрж байна. “Ганц мод гал болдоггүй. Ганц хүн айл болдоггүй” гэдэгчлэн би ганцаараа сайн байгаад ганцаараа зүтгээд амжилтад хүрэхгүй. Бүгдээрээ сайн байж, бүгдээрээ тэмүүлж зорьж байж зорилгодоо хүрнэ. Гагцхүү намын гишүүдээ нэг зүгт харуулж, нэг зорилгод эвлэлдэн нэгдүүлэх нь миний ажил, миний үүрэг.
- Бүх зүйлд хэм хэмжээ буй. Тэр хэм хэмжээг хүн өөртөө бий болгохын тулд нэг шугам зурах байх. Таны алхдаг шугам?
- Хувь хүний хувьд миний алхдаг шугам гэвэл аав ээжийн минь намайг хүмүүжүүлсэн хүмүүжил л юм даа. Аав ээжийн минь хүмүүжүүлсэн хүмүүжил намайг буруу зүйл хийхийг зөвшөөрөхгүй.
Үргэлжлэлийг Дорнод зон сэтгүүлээс