ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Намын хорооны Ухуулах хэлтэс, хотын Тариалан малжлалын товчоо, хотын Соёл жуулчлал, радио телевиз товчооноос “Амар жаргалт гэр орноо хамтдаа цогцолж, ариун дагшин эх улсаан магтан дуулъя” урлагийн тоглолтыг зохион байгууллаа. Уг тоглолт ӨМ-ын Хөлөнбуйр хотноо хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж байна. ӨМ-ын Хөлөнбуйр хотын Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгийн хорооны эрхлэгч Чен Ли Шин, хотын Намын хорооны байнгийн гишүүн, Ухуулах хэлтэсийн дарга Чен Ли Еэн нар тоглолтыг үзэж сонирхов. Урлагийн тоглолтод сум орон нутгийн малчин тариачдын уран сайханчид оролцож, БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойгоо бэлэглэж “Зол жаргалтай эх нутаг”, “Эе зохицонгуй эх нутаг”, “Тансаг сайхан эх нутаг” гэх гурван хэсэгт тоглолтын найруулгыг хийжээ. Хамтарсан тоглолтод үндэстний онцлогтой бүжиг, хувцасны үзүүлбэр, гоцлол дуу, шүлэг зэрэг олон төрлийн урлагийн үзүүлбэр багтаж эх улс эх орон, эх нутгаа магтан дуулж үзэгчдийн алга ташилтыг хүртлээ.
Хөлөнбуйр өдрийн сонин, Тян Зүнь Лян, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан