ӨМӨЗО-ны Хөлөнбуйрт Олон Улсын Ногоон Хөгжлийн Хурал Хайлаар дүүрэгт зохион байгуулагдав. Тус чуулганаар экологийн тэргүүлэх чиглэлээр удирдуулсан өндөр чанарын ногоон хөгжлийн сэдвээр, дотоод, гадаадын 300 гаруй мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид ногоон хөгжлийн замыг судлан ярилцжээ. Уг хуралд ӨМӨЗО-ы тэргүүлэгч Бү Шяо Линь оролцож хэлдсэн үгэндээ \"Экологи, ногоон хөгжлийг хамгаалах нь хүн төрөлхтний хувь тавилангийн хамтын нийгэмлэгийг бий болгох чухал хэсэг. Бид тогтвортой, өндөр чанартай үйлдвэрлэл, амьдралын хэв маягийг байнга судалж, бүтээмжийг дээшлүүлж, хөгжлийн явцад хүмүүс ба байгаль хоорондын динамик тэнцвэрийг бий болгох ёстой. Өвөр Монгол нь экологийн бүс нутгийн томоохон хэсгийг эзэлдэг бөгөөд Хятадын хойд хэсэгт байрладаг хамгийн том бөгөөд иж бүрэн экологийн чиг үүрэгтэй газар юм. Хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, эдийн засгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах бүтээн байгуулалтыг зохицуулах, Өвөр Монголын шинж чанарыг тусгасан, экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжлийг удирдан чиглүүлж, стратегийн байрлалд нийцсэн, өндөр чанарын хөгжлийн шинэ арга замыг эрэлхийлэх хэрэгтэй\" гэж онцолжээ. Хөлөнбуйр өдрийн сонин, Гялбаа, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан