Өвөр Монголын “Хөл бөмбөгийн суваг”-ийн нэрэмжит 5 дахь удаагийн “Нэг бүс-Нэг зам” олон улсын хүүхэд багачуудын хөл бөмбөгийн зуслангийн үйл ажиллагаа энэ сарын 9-16-ны өдрүүдэд зохиогдож байна. Тэмцээн 11 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй, 13 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй багийн 4 ангиллаар зохион байгуулагдана. Уг хөл бөмбөгийн зусланд Хятад, Орос, Серби зэрэг 6 улс, 18 муж, хотуудын 93 багийн 2000 гаруй хүүхэд залуус цугларч тэмцээн уралдаан зохион байгуулахын сацуу мод тарьж эх дэлхийдээ бэлэглэж байна. Түүнчлэн “Хөл бөмбөгийн суваг-Нахиа 2019” хүүхдийн хөл бөмбөгийн солилцооны үйл ажиллагаа нээлтээ хийж, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 26 баг хурд, хүч, авхаалж, самбаагаа сорино. 2016 оноос эхлэн “Нэг бүс-Нэг зам” олон улсын хүүхэд багачуудын хөл бөмбөгийн зусланд Хятад, ОХУ, Монгол, БНАСАУ, БНСУ, Серби, Өмнөд Африк зэрэг 30 гаруй улс орны хүүхдүүд ирж амарч байгаа юм. Анх хүүхдийн хөл бөмбөгийн 20 гаруй баг ирдэг байсан бол өдгөө 100-д хүрсэн нь энэ үйл ажиллагаа өргөжин тэлж байгаагийн гэрч. Адил бүс нутаг дахь улс үндэстнүүд хөл бөмбөгийн спорт, соёлоор нөхөрлөлийн түүхийг бичиж буй хэрэг билээ.
Шинхуа нет, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан