БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан 8-р сарын 6-ны өдөр ШББХ-ны “Алтан-эмээл хундагт” долоо дахь удаагийн өсвөрийн жүдо бөхийн олон улсын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Үсрэлтү гэр бүлийн малжлалын талбайгаас зохион байгуулсан өсвөрийн монгол бөхийн барилдаанд БНХАУ, Орос, Монгол гурван улсын 64 хүүхдийн бөх зодоглолоо. Барилдаанд ӨМ-оос Туньлё хот, Улаанхад, Шилийн гол аймаг болон Хөлөнбуйр хотын бөхчүүд хүч самбаагаа сорьсон бол Улаанхад хотын Ар Хорчин хошууны Сүрбэх түрүүлж, ШББХ-ны Архашаатын Омогшил үзүүрлэж, Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Номинэрдэнэ, ШББХ-ны Цогбилэгт нар шөвгийн дөрөвт шалгарлаа. Хөлөнбуйр өдрийн сонин, Бүрэнтогтох, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Саруул