Монгол үндэсний хатгамлын брэнд бий болголоо

2019 оны 8-р сарын 6 өдөр
 \"\"\"\"Хятадын ардын утга урлагийн холбоо энэ жил Хорчин баруун гарын дунд хошууг “Хятадын монгол үндэсний хатгамлын өлгий нутаг”, “Хятадын монгол үндэстний хатгамлын соёлын өв уламжлалыг хамгаалах газар” хэмээн үнэлжээ. Сүүлийн жилүүдэд тус хошуу хатгамлыг ядуурлыг бууруулах болон хөдөө тосгоны хөгжил, шинэ эрин үеийн малчин тариачинд боловсрол олгох ажилтай уялдуулан “Монгол үндэсний уран хатгамал-малчин тариачдын шинэ амьдрал” гэх үйл ажиллагааг зохион байгуулах болжээ. Хорчин баруун гарын дунд хошуунаас Түшээт хааны ордны хатгамал гэх брэндийг гаргаж, 173 гацааны 10 мянга гаруй хүнд хатгамал зааж, 21 мянган эмэгтэйчүүдийг хатгамлын үйлдвэрлэлд хамруулав. “Аж ахуйн нэгж, нийгэмлэг,сургалтын төв” гэх хөгжлийн загварыг хэрэгжүүлж, 52 гацаа хатгамлын үйлдвэрлэлийг хөгжүүлж, 17 аж ахуйн нэгж болон хэрэглэгчдээс нийт 2 сая юанийн захиалга авч, 37 нэрийн дэлгүүр ажиллуулж, жилийн борлуулалтын хэмжээ 20 сая юаниас давах боломж бүрдсэн аж. Монгол үндэсний хатгамал уг хошууны тулгуур үйлдвэрлэл болон хөгжиж байна.
                                                                           Шинхуа нет, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан\"\"
  • Отгонтуяа
  • 517
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313