БНХАУ-ын 14 дэх удаагийн өвлийн спортын наадмаас ӨМӨЗО-ны тамирчид 3 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль гардаад байна. Энэ сарын 27-29-ний өдөр Хөлөнбуйрын Ягши хотын Фэнь Хуань Шан цасан тэшүүрийн талбайд болсон БНХАУ-ын 14 дэх удаагийн өвлийн спортын наадмын цасан тэшүүрийн харвалтын уралдаанд ӨМӨЗО-ны баг тамирчид 3 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ. Уг спортын төрөл нь олимпийн наадамд шинээр орж байгаа төрөл юм. Тэмцээнд ӨМ, Гирин, Хэнан, Жөэжиань, Сичүан, чөлөөлөх цэргийн анги зэрэг 12 багийн 89 тамирчид өрсөлджээ. Тэмцээний төрөл гэвэл 4:6 км-ын эмэгтэй буухиа уралдаан, 4:7.5 км-ын эрэгтэйн буухиа уралдаан, эмэгтэйн 12.5км-ын ойр зайн уралдаан, эрэгтэйн 15км-ын ойрын зайн уралдаан, эмэгтэйн 7.5 км-ын ойрын зайн уралдаан болон эрэгтэйн 10км-ын уралдаанд ӨМӨЗО-ны тамирчид тэргүүн болон дэд байруудыг эзлээд байна. Түүнчлэн ӨМӨЗО-ны тамирчин Цо Юүан Мэнь, Ли Шиүэ Жи, эмэгтэйчүүдийн буухиа болон, 4:7.5 км-ын эрэгтэйн буухиа уралдаан, эмэгтэйн 12.5км-ын ойр зайн уралдаанд алтан медаль гардаж, тамирчин Ли Шиүэ Жиэрэгтэйн 15км-ын ойрын зайн уралдаанд түрүүлэв. Хөлөнбуйрын өдрийн сонин, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Саруул