6-р сарын 21-ний өдөр Гирин мужийн Цань Цүнь хотод болсон 2019 оны Хятад улсын \\Цань Цүн\\ жишиг сэрүүн аялал жуулчлалын бааз бүтээн байгуулж хэрэгжүүлэх ажлын хурлаар Ягши хотыг 2019 оны жишиг сэрүүн аялал жуулчлалын хотоор нэрлэлээ. Ягши хот “Хятад улсын цас мөсний аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын орон” гэгддэг ба 2018 оны “Хятад улсын цас мөсний нийслэл”-ээр өргөмжлөгдсөн. Энэхүү өргөмжлөлийг Хятад улсын цаг уурын товчооны олон нийтийн цаг уурын үйлчилгээний төв, Хятад улсын аялал жуулчлалыг судлах хүрээлэн болон Цань Цүн хотын ардын засгийн газраас зохион байгуулж, нийт 20 хотыг сэрүүн аялал жуулчлалын хотоор нэрлэсэн байна. Ягши хот нь чийглэг сэрүүн уур амьсгалтай, онгон дагшин байгальтай нийт нутаг дэвсгэрийн 78.7% хувь ой шугуй, агаарын цэвэршилт 98.5%, жилийн дундаж дулаан сельсийн 1-2.5 градус хүрдэг байна. Тус бүс нутаг А зэрэглэлийн аялал жуулчлалын орон ба түүх соёлын дурсгал ихтэй, ой шугуй ба нуга газрын цэцэрлэгтэй, цэвэр цэнгэг устай. Байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдэхийн сацуу Хятад улсын сувиллын 50 цэцэрлэг байгуулж, урт хугацаагаар аялж, зугаалах орон гэж тодорхойлжээ. Аагим халуунд жуулчид сэрүүн бүс нутагруу аялдаг. Энэ утгаараа манай Хөлөнбуйр хотын аялал жуулчлалын хөгжилд түлхэц болж байна. Хөлөнбуйрын Ягши хотын мэдээллийн алба, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл,Урьхан