Ой тайга гол мөрнөөрөө залгагдан хөршилсөн Хятад, Орос,Монгол гурван улсын “Ой тайгын салхи” үдшийн цэнгүүн зургадугаар сарын 25-ны өдрийн орой Хөлөнбуйрын театрт боллоо. Хятад, Орос,Монгол гурван улсын “Ой тайгын салхи” цэнгүүнд ӨМӨЗО-ны алдарт дуучин Урнаа, Хөлөнбуйрын залуу дуучин Намуухан, Дандар , Шүр, “ Солон” хамтлаг, “ Хасар” хамтлаг, Оо Ли Фань, Чиү Еүн, Бай Еэн зэрэг дуучид, “ Зүрхний эрэл”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ээж” дуугаараан эгшигэн хадаг өргөсөн. Мөн Монгол улсын нэрт дуучин С.Сэрчмаа, Борхүүгийн Амархүү “Дугуй хээтэй наадам”, “ Ээж минь дэргэд байхад” дуугаа дуулсан бол Оросын бүгд найрамдах Якут улсын дуучин Санилигаа, Оросын бүгд найрамдах Якут улсын аман хуурч Арбин, Оросын холбооны Тува бүгд найрамдах улсын “Алаш” хөөмийн хамтлаг хөг эгшгээрээ үзэгчдийн сонорыг мялаав.“ Ой тайгын салхи” ая дууны үдэшлэгийг ӨМӨЗО-ны соёл болон аялал жуулчлалын танхим, Хятад улсын Эв хамт намын Хөлөнбуйр хотын Намын хороо, Хөлөнбуйр хотын ардын засгийн газраас зохион байгуулж, Хөлөнбуйр хотын Соёл жуулчлал, радио телевиз товчооноос хамтран оролцож, Хөлөнбуйр хотын Соёл жуулчлал радио телевиз товчооноос гардан зохион байгуулсан юм. Хөлөнбуйр хотын Үндэстний дуу бүжгийн жүжгийн хүрээлэн, Хөлөнбуйр хотын радио телевиз хороо, Хөлөнбуйр хотын дуу хөгжим утга зохиолын нийгэмлэгээс хамтран оролцлоо.
Хөлөнбуйрын өдрийн сонин, Хуньмэй, Хасбагана, Урьхан