Зургадугаар сарын 15-ны өдөр билгийн улирлын таван сарын арван гуравны өдөр Богд уул тахилгын ёслол боллоо. Жил бүрийн билгийн тооллын долоон сарын гурванд болон таван сарын арван гуравны өдөр Богд уулаа тахидаг уламжлалтай. Тал нутгийн минь малчин түмэн үр хүүхэд азай буурлуудаа дагуулан Богд уулынхаа хормойд хуран цугларч, нутаг усандаа аливаа сайн сайхнаа даатган залбирцгаав. Уулын хормойд хурсан олондоо зориулж эрийн гурван наадам хийн урлагийн тоглолт үзүүлсэн нь жуулчид аялагчдын сонирхлыг татаж байв. Шинэ барга баруун хошууны засгийн газрын нэтээс, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан