ХҮҮХДЭД ӨГСӨН НАНДИН БЭЛЭГ
Шинэ барга баруун хошууны Хүүхэд залуучуудын төвийн Уран бичлэгийн ангийн хүүхдүүдэд ӨМ-ын үндэстний залуус, багачуудын сэтгүүлийн хорооны “Цоморлог” найруулах хэлтсээс яруу алдрын үнэмлэх, мөнгөн шагналыг гардууллаа. Шинэ барга баруун хошууны Хүүхэд залуучуудын төвийн хүүхдийн уран бичлэгийн ангийг Вэй вэй багш хоёр жил удирдан зохион байгуулж байгаа билээ. Багшийн нарийн мэргэжил, сурагчийн хичээл зүтгэл хамтдаа нэг зорилгын төлөө байсан нь өнөөдрийн талархалт шагналыг хүртсэн юм. Уран бичлэгийн ангийн хүүхдүүдийн тэсвэр хатуужил оролдлого нь 2018 оны 12-р сард Монгол улсад зохион байгуулагдсан “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын хүүхдийн уран бичлэгийн уралдаанаас тэргүүн байр эзэлж байсан ба нэг бус удаа шагнал урамшууллыг хүртэж байв. Уран бийрээр Монгол бичгийг бүжиглүүлэн бүтээгч хүүхдүүддээ уран бүтээлийн өндөр амжилт хүсч, сурган хүмүүжүүлэгч багшид нь ажлын их амжилт ерөөе.
Вэйвэй Ян Лирүнь \\ Залуучууд төв\\, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан