ХИЛЧИД 1.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ЧАДЖЭЭ

2017 оны 12-р сарын 12 өдөр
 \"\"
Дорнод аймаг дахь хилийн отрядуудын алба хаагчид өнгөрсөн онд 20 гаруй хилийн дэглэмийн зөрчил илрүүлж, 1.2 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж чаджээ. Энэ тухай саяхан болсон \"Дорнод аймгийн хил хамгаалах хүчний нэгдсэн зөвлөгөөн\"-ий үеэр онцлон танилцуулсан юм. 
Тус аймгийн хэмжээнд 2017 онд хилийн дэглэмийн зөрчил өмнөх оноос өссөн үзүүлэлт байгаа гэнэ. Тиймээс цаашид засч залруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр анхаарч ажиллахаар холбогдох албаныхан зөвшилцсөн байна.
Дээрх уулзалт зөвлөлгөөнд хилийн отрядын дагуух сумдын Засаг дарга нар, хилийн отрядын захирагч нар болон цагдаа, цэрэг, эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, хил орчмын бүс нутагт амьдарч буй малчид оролцжээ.
Дашрамд дуулганахд Дорнод аймгийн хэмжээнд хилийн дөрвөн отряд дархан хилээ хамгаалж байна. 
  • Отгонтуяа
  • 637
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313