5-р сарын 31-ний өдөр ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны Нэгдүгээр үндэстний хүүхдийн цэцэрлэг, Хоёрдугаар үндэстний хүүхдийн цэцэрлэг, Нэгдүгээр бага сургууль, Хоёрдугаар бага сургуулиуд “6.1”-ний Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөө тэмдэглэлээ. Хүүхдүүд баяраараа урлагийн тоглолт, уран зураг, гар урлалын үзэсгэлэн дэлгэж, бүтэн жилийн сурлагаа өндрөөр үнэлүүлээ. Сайн сурсан сурагчид багш, эцэг эхчүүддээ сурсан мэдсэнээ сонирхуулж, хөл хөөрцөг болон шагнал гардацгаав. Баярын талбайд үндэстнийхээ хувцас, дүрэмт хувцас, гоёлын даашинзаараа гангарсан цовоо дэгжин багачуудаар дүүрсэн нь хүүхэд бүхэнд мартагдашгүй нэгэн дурсамж үлдээсэн буй за.
Хөлөнбуйрын өдрийн сонин, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан