Тавдугаар сарын 31-ний өдөр Хайлар тойргийн үндэстний хүүхдийн цэцэрлэг Улс байгуулагдсан 70 жилийн ойг угтан хүүхдийн баяраа тэмдэглэлээ. Баярын үйл ажиллагаанд хүүхдүүд урлагийн тоглолт сонирхуулсан юм. Цэцэрлэгийн Ангаахай, Дэгдээхэй, Бүргэд, Хөлөн, Буйр, Сүеэ бүлгийн хөөрхөн цовоо хүүхдүүд \"Эртний дуулал\", \"Намаа уянгалан дуулъя\", \"Би бол бяцхан Лэифэнь\",\"Барга гутал\", \"Монгол бөх\", \"Довтолж байгаа хүлэг\" зэрэг Хятадын эртний болон үндэсний дуу шүлэг, бүжиг, холбоо, дайралцаа, хувцас загвар сонирхуулсан. Өөр өөрийн ур авьяасаа хөгжүүлж аав ээж, багш нараа сурсан мэдсэнээ үзүүлж баяр бөөр боллоо. Уран сайхны тоглолтын дараа цэцэрлэгийн 15 бүлгийн хүүхдүүд ангидаа эцэг эхтэйгээ хамт гар урлал хийж, бэлтгэсэн цагаан идээ, хятад хоолноос сонгож хамтдаа баярын зоог барив.
ХӨЛӨНБУЙР ӨДРИЙН СОНИН, ХУНЬМЭЙ, ХАСБАГАНА, ЦЭНГЭЛ, УРЬХАН