2019оны 5-рсарын 30-ны өдөр ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Эвэнки хошууны хоёр дугаар үндэстний цэцэрлэгулс байгуулагдсан 70жилийн ой болон 6дугаар сарын1-ний хүүхдийн баяраа угтан тэмдэглэлээ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж үндэсний дээлээрээ гоёсон эцэгэхчүүд, хүүхдүүд багш нартайгаа Эвэнки, Дагуур, Орчон, Монгол, Өөлд Буриад зэрэг үндэстэн ястнуудын уламжлалт бүжгээ бүжиж байв. Уран сайхны тоглолтын дараа хөөрхөн цовоо хүүхэд багачууд эцэг эхтэйгээ хамт уламжлалт гар урлал, спорт, усан тоглоом зэрэг 14 төрлийн үйл ажиллагаанд оролцож баяр баясалтай байсан юм. Хүүхдийн баярын үйл ажиллагааны үеэр шилдэг зохион бүтээгч хүүхэд, үндэсний тоглоомын шилдэг зохион бүтээгч, шилдэг хамтран ажилласан баг,шилдэг урлагийн үзүүлбэр, шилдэг зохион байгуулагч ангиудыг шалгаруулж шагналаа.
Хөлөнбуйрын өдрийн сонин, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан