Тавдугаар сарын 23-ны өдөр Хөлөнбуйр хотын хоёр дахь удаагийн залуучуудын бөхийн барилдаан Эвэнки хошууны Өвөрмонголын үндэстний биеийн тамирын төвийн харвалтын ордонд боллоо. Барилдаанд 25 хүртэлх насны 32 залуу бөх зодоглож, хүч ухаанаа сорьсноос Шинэ барга зүүн хошууны Начин тав давж түрүүлсэн юм. Залуу бөхчүүдийн барилдааны шөвгийн наймд Шинэ барга зүүн хошууны Начин, Шинэ барга зүүн хошууны Цогтнаран, Шинэ барга зүүн хошууны Хураа, Эвэнки хошууны Сумъя, Шинэ барга зүүн хошууны Идэр, Шинэ барга зүүн хошууны Төрсацрал, Шинэ барга зүүн хошууны Баярхүү, Эвэнки хошууны Бадамцэрэн нар үлдэж хурсан олноо баярлууллаа.
Хөлөнбуйрын өдрийн сонин, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан