Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг дэлхий нийтээрээ “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ өдрийг тохиолдуулан Хятад улсын эмэгтэйчүүдийн холбооноос “Зол жаргалтай гэр бүл” чуулга уулзалтыг Бээжин хотод зохион байгуулж бүх улсын “Хамгийн сайхан гэр бүл”ийг шалгарууллаа. Үүнд 999 гэр бүлийг Хятад улсын “Хамгийн сайхан гэр бүл”-ээр өргөмжилсөний дотор Хөлөнбуйр хотын Хуучин барга хошууны Сонинцэцэгийн гэр бүл, ШББХ-ны Пунцаг, Залайнуур тойргийн Ү Еин Линий гэр бүл Хятад улсын “Хамгийн сайхан гэр бүл”-ээр өргөмждөгдсөн байна. 2014 оноос Хөлөнбуйр хотын эмэгтэйчүүдийн холбооноос “Хамгийн сайхан гэр бүл”-ийг эрж хайх ажил өрнүүлж ийнхүү амжилтад хүрсэн гэж үзэж байна. Таван жилийн дотор Хөлөнбуйр хот 1207 гэр бүлийг өөрийн хотынхоо “Хамгийн сайхан гэр бүл”-ээр өргөмжилсөн бол үүнээс 71 гэр бүл ӨМӨЗО-ны “Хамгийн сайхан гэр бүл”- ээр шалгарч, 9 гэр бүл Хятад улсын “Хамгийн сайхан гэр бүл” болж сонгогджээ.
Хөлөнбуйрын өдрийн сонин, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан