Энэ сарын 12-ны өдөр На. Долгорын “ Ээжийн мөнгөн аяга “ уран бүтээлийн тайлан тоглолт Шинэ барга баруун хошууны төв Алтан-Эмээлд боллоо. Уран бүтээлийн тайлан тоглолтод бүсгүй яруу найрагч На. Долгорын шүлэг, хөгжмийн зохиолч Сайнцогт, Г. Соёл, Түмэн, Уртнасан, Төмөрбагана, Болд, Шугараа, Шинэнтү, Дүүрэнжаргал нарын аялгуугаар амилсан олон сайхан дуу дуулагдав. Тоглолтод “Ээжийн мөнгөн аяга”, “Ээж минь надад тэрлэг оёлоо”,”Манай цэцэрлэг га га шүү”, ”Хүүхэд нас хөөрхөн”,”Найзуудаа наашаа ирээрээ”, “Ээж эх орон хоёр” зэрэг 16 хүүхдийн шинэ дуунуудыг нь бага ангийн, цэцэрлэгийн хүүхдүүд дуулж олонд хүргэсэн юм. Ийнхүү уран бүтээлийнхээ ариун дээжээ барга нутагтаа өргөсөнд нутгийн зон олон талархалтай байв. Яруу найрагч На. Долгорын 2017 онд бичсэн “Хүүхэд нас хөөрхөн” хүүхдийн шүлгийн түүврээс хориод шүлгийг нь Хөлөнбуйрын хөгжмийн зохиолч нар сонгосон энэ билээ. На. Долгор “Улс байгуулагдсан 70 жилийн ой, Ээжүүдийн баярын өдрийг тохиолдуулан уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж сэтгэл өндөр байна. Нутаг усныхандаа, хүүхэд багачууддаа баярлаж талархснаа илэрхийлье” гэсэн юм. Тоглолтод ШББХ-ны Намын хороо засгийн ордон, Утга урлагийн холбоо, Боловсролын товчоо, Эмэгтэйчүүдийн холбоот хурал зэрэг байгуулгуудын удирдлага нар, хөгжмийн зохиолч, нутгийн түмэн олон цугларлаа. Хөлөнбуйрын өдрийн сонин, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл, Урьхан