БНХАУ байгуулагдсан 70 жилийн ой, Хятад Монгол хоёр улсын гадаад харилцаа байгуулсан 70 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны Мэдээ мэдээллийн алба, Монгол улсын Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Монгол улсын Дорнод аймгийн “Дорнод медиа групп”-тэй хамтран Монгол улсын зүүн бүсийн гурван аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа “Хөрш орныхоо дууг хэн сайн дуулах вэ”Хятад дууны уралдааны удирдамж
Уралдааны зорилго: Хятад, Монгол хоёр улсын найрамдал, нөхөрлөлийн хамтын ажиллагааг улам бүр зузаатган бэхжүүлэх
Хамрах хүрээ: Монгол улсын иргэн хүүхэд, насан хүрэгчид
Уралдаанд оролцох шаардлага:
- Хувцаслалт эмх цэгцтэй байх
- Хятад дууг дуулах
- Хэллэг тодорхой байх
- Мэргэжлийн дуучин оролцуулахгүй
Уралдаанд бүртгүүлж оролцох цаг, газар: 2019 оны 5 дугаар сарын 6-нээс 5 дугаар сарын 20-ны өдөр болтол Монгол улсын Дорнод аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсрол, соёл, урлагийн газарт бүртгүүлнэ.
Шагнал:
Нэгдүгээр байр насанд хүрэгчдийн нэг, хүүхдийн нэг. Тус бүр 2000 юань.
Хоёрдугаар байр насанд хүрэгчдийн хоёр, хүүхдийн хоёр. Тус бүр 1500 юань.
Гуравдугаар байр насанд хүрэгчдийн хоёр, хүүхдийн хоёр. Тус бүр 1000 юань.
Уралдаанд оролцсон бүх хүнд дурсгалын зүйл гардуулна.
Зохион байгуулах комисс:БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны Мэдээ мэдээллийн алба, Утга урлагийн холбоо
Монгол улсын Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар
Хамтран ажиллах газар: Монгол улсын Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс
Монгол улсын Дорнод аймгийн “Дорнод медиа групп”
Харилцах утас: 9958-2454, 9929-8082