ХҮҮХДИЙН ОВОО ЭРТНИЙ ДУРСГАЛ БАЙЖ БОЛЗОШГҮЙ

2019 оны 4-р сарын 29 өдөр

\"\"

Халх гол сум Их бурхантыг үзээд наашлах өндөр дээр тал нутгийнхны шүтэн залбирдаг хүүхдийн овоо гэж бий. Энэ ямар учиртай овоо, эрт урьд нь юу байв, хаанаас яаж шүтэж хүндэлж ирэв гэдгийг өнгөрсөн оноос эхлэн судалж шинжилж байгаа билээ. Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзийгээр ахлуулсан тус ажлын хэсэг Халхгол суманд ажиллаа.  “Хүүхдийн овоо”-нд хийсэн археологийн дурсгалын малтлага судалгааны 2018 оны хээрийн шинжилгээний тайланг Улаанбаатар хотноо ШУ- ны академийн эрдэм шинжилгээний танхимд хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үр дүнд тус газар малтлагыг үргэлжлүүлэхээр болсон юм. 

Хайгуул судалгааны ажлыг Дорнод аймгийн Хүүхдийн төлөө Зөвлөлийн захиалгаар Шинжлэх ухааны тэргүүлэх ажилтан, доктор, дэд профессор А.Энхтөр ахлагчтай ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтнууд 2018 оны 09 дүгээр сараас эхэлсэн. Малтлага судалгааны явцад \"Хүүхдийн овоо” –ны суурь дөрвөлжин хэлбэртэй,  дээшлэх тусам шаталж тойрсон 16 ширхэг жижиг байгууламж байна гэж эрдэм шинжилгээний ажлын хэсэг үзсэн. Тус овооноос баруун хойд зүгт хоорондоо 5-20 метр орчим зайтай 100 гаруй жижиг овоо 3 км орчим үргэлжилж явсаар баруун дэвцэг дээрх хийдийн туурьтай нийлж байгаа юм.  Уг туурь нь дотроо хоёр өөр цаг үеийнх ба сүүлийнх нь цаг хугацааны хувьд То Вантай ойролцоо  байх магадлалтай гэв. Зарим туурь нь илүү өмнөх цаг үеийн дурсгал гэж үзэн чулууны он цагийг тогтоолгохоор дээжийг судлуулж буй юм.  Голын байгууламж болон түүнийг тойрсон найман байгууламж дээр бадма суурьтай Манал бурхан байжээ.  Учир нь Манал бурхныг  эрүүл мэндийн бурхан гэж үздэг боловч эртний Монголчууд хүүхдийн эрүүл мэндийг бодолцон Манал бурхныг урласан байж  болох.  Бидний таамаг үнэн бол  энэхүү дурсгал нь Манал бурхны танка хувилбарыг бодит байдлаар хийсэн ариун шүтээний газар байж. Бурхан шашны судруудад  өгүүлснээр \"Хүүхдийн овоо\"-ны газрын тогтоц , усан татаал зэрэг нь Манал бурхны орны шинжтэй таарч буй нь гайхалтай. Уг дурсгалыг сэргээвэл түүхийн дурсгал, зон олон цугласан аялал жуулчлал хөгжих сайхан боломж байж болно. Энэхүү байгууламжийн бүтцийг дээрээс нь харахад эхийн умай хэлбэртэй хүүхэд эхийн хэвлий шиг усан суурьтай байна.  Уг байгууламжийн гол болон тойрсон 16 овоо нь бурхны тэг хэмжээгээр байгуулагдсан, усаар хүрээлэгдсэн ба тус овоонд очихдоо баруун урд зүгт байх гүүрээр л очдог байсан гэх. Энэхүү бэлгэдэлтэй уялдуулан хүүхдэд ээлтэй бурхан байсан учир “Хүүхдийн овоо” болсон тухай нутгийн буурай нар тайлбарлаж байна.

Эрдэмтэд судлаачдын хэлэлцүүлэг дээр тулгуурлан орон нутгийн удирдлагаас овооны одоогийн нөхцөл байдлыг үзэн нутгийн иргэдтэй уулзаж ярилцаж байгаа юм. Дээх нь үеэс  хүүхдийн овоог хүүхдэд ээлтэй хэмээн шүтэж, тахилга үйлддэг байсныг нутгийн иргэд баталж байна. Тус сумын малчин Балжиннямыг  хүүхэд байхад 1971 онд усан дотор бурхан байсныг хэлж байлаа. Ажлын хэсгийнхэн энэ мэт соёлын биет бус өв тээгч нартай уулзаж овоотой холбоотой түүх хууч яриаг сонсож байна. 


  • Отгонтуяа
  • 990
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313