ӨМӨЗО-ныХөлөнбуйр хотын ШББХ-ныСоёл боловсролын товчооноо сард иргэдээ ном унших дуртай болгох зорилгоор дөрөвдүгээр сарын 23-ны“Дэлхийн ном унших өдөр”-өөр хошууны хэмжээнд ахлах, бага сургуулийн сурагч багш нарын дунд ном бэлэглэх ажлыг өрнүүллээ. Энэ жилийн ном унших өдрөөр багш нарын дунд ном унших, илтгэл тавих, уншсан номынхоо талаар сэдэвлэсэн ангийн хурлыг, ном унших тухай багын ажиллагаа, эцэг эхчүүдийн дунд ном унших уралдаан өрнүүлэх, сайн номын танилцуулга хийх, эцэг эхээс ном хандивлах, хэн олон ном уншсан тухай үнэлэн адилтгах, тойргийн ном унших үйл ажиллагаа, номын сангийн уншлагыг судлах зэрэг олон сэдвээр өргөн цар хүрээтэй болсноороо онцлог байлаа.“Ном бол ертөнцийг харах цонх” гэдэг. Ном уншиж оюун билгээ дэлгэрүүлж, үзэл бодлоо төлөвшүүлж, ертөнцийг харах сайхан үйл ажиллагаа боллоо хэмээн оролцогчид талархалтай байв.
Хошууны засгийн газрын мэдээллээс,Хуньмэй,Хасбагана, Цэнгэл,Урьхан