Барга нутгийн тэмээчин айл
Урин цаг ирж, хөдөө нутагт мал төллөх ид ажил өрнөж байна. ШББХ-ны Алтан-Эмээлийн Баян тойром гацааны малчин Хүрэлийн хотонд хэдийн төлийн дуу цангинаж, хаврын их ажил өрнөжээ. Эднийдэнэ жил 30 тэмээ төллөхөөс16 нь ботголосон байна. 1950-аад оны үед Хүрэлийн өвөө гацаандаа 300-аад тэмээтэй байсныг нутгийнхан нь андахгүй. Хүрэл өвөөгөөсөө тэмээ маллах арга ухааныг сурч, удам дамжсан тэмээчин болсон. Хүрэлийнх 2003 онд 13 тэмээтэй байсан бол одоо тэмээний тоо толгой 153-д хүрчээ. Жил бүрийн дөрөв, таван сард Хүрэлийнд тэмээ тамгалах, ботго тосох, зогдорлож, ноослох их ажил өрнөдөг билээ.
Хөлөнбуйр өдрийн сонин,Хуньмэй,Хасбагана, Цэнгэл,Урьхан