Монголын 56 иргэнд хорвоог дахин харах баяр баясгалан бэлэглэлээ

2019 оны 4-р сарын 17 өдөр

\"\"

\"\"

\"\"

\"\"ӨМӨЗО-ноос хэрэгжүүлж байгаа \" Нэг бүс нэг зам- Гэрэлт аян\" -ы хүрээнд Хятад Монгол хоёр орны УЗ байгууллагуудын хамтын ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Монголын 56 хүнд нүдний болор суулгах мэс ажилбар хийв. Дээрхи аяны тугийг гардуулах ёслол саяхан ӨМӨЗО-ны ШББХ-ны төв Алтанэмээлд болж ӨМӨЗО-ны Намын хорооны орлогч намын дарга, ӨМӨЗО-ны Тэргүүлэгч, ӨМӨЗО-ны УЗН-ийн дарга Бү Шиаолин, Хятад улсын УЗН-ын орлогч дарга Вань Рүиь , Монголын талаас МУЗН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар оролцлоо. Хоёр орны удирдлагууд мэс ажилбарын дараа өвчтөнүүдтэй уулзаж, тэдний санал сэтгэгдлийг сонсож хорвоог дахин харах болсон баярт үйл явдлыг нь хуваалцсан юм. Дашрамд дуулгахад Хятад, Монгол хоёр орны хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нүдний болор суулгах мэс ажилбар нь үнэ төлбөргүй хийгдэж, малчдын УЗ сайн дурын ажилтнууд өвчтөнүүдэд ойр зуурын үйлчилгээг үзүүлж туслалцаж байгаад талархсанаа илэрхийлж байв. Энэ үеэр ӨМӨЗО-ны болон Монгол улсын УЗН цаашид гадаад харилцаагаа улам өргөжүүлж, хүмүүнлэгийн тал дээр хамтран ажиллах сургалт семинар зохион байгуулах талаар тохиролцлоо.

Хөлөнбуйрын өдрийн сонин, Хуньмэй, Хасбагана, Цэнгэл,Урьхан, Саруул

\"\"
\"\"
\"\"
  • Отгонтуяа
  • 660
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313