“Тал нутгийн дөрвөн өнгө” гэрэл зургийн уралдаан зарлав

2019 оны 3-р сарын 29 өдөр

\"\"

Манай аймаг энэ оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд тал нутгийн байгалийн өнгө, үзэмжийг гадаад дотоодын жуулчдад сурталчлах, аялал жуулчлалын үзмэр үйлчилгээг олон нийтэд таниулахаар хэд хэдэн ажил төлөвлөөд байгаагийн нэг нь “Тал нутгийн Дөрвөн өнгө” гэрэл зургийн уралдаан юм. Уралдаанд оролцогч 10-аас илүүгүй зураг илгээж, зураг тус бүр дээр нэр тайлбарыг товч тодорхой бичих, хүний царай төрх орсон бол тухайн хүнд мэдэгдэж зөвшөөрөл авсан байх шаардлагатай байна.

Гэрэл зургийг оны төгсгөлд 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт хүлээн авах юм. Тэргүүн байр 1 сая төгрөгийн шагналтай бол удаах байр 400 мянган төгрөг, тусгай байр 200 мянган төгрөгийн шагналтай аж.


\"\"

  • Отгонтуяа
  • 1364
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313