Баярын өдрүүдэд 75 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

2018 оны 1-р сарын 2 өдөр
\"\"Шинэ жилийн баярын өдрүүдэд Дорнод аймгийн Цагдаагийн газарт 75 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 12 дугаар сарын 28-наас 1 дүгээр сарын 1-ний өдрүүдэд бүртгэгдсэн 75 дуудлага мэдээллийн 56 нь зөрчлийн шинжтэй, гэмт хэргийн шинжтэй 9 хэрэг байна. Захиргааны шинжтэй 56 дуудлага мэдээллийн 21 нь бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хэрэг зөрчил байв. Эдгээр хэрэг зөрчлийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 1 дуудлага, мэдээллээр буурсан үзүүлэлттэй байна гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.
Мөн баярын өдрүүдэд зам тээврийн осол 1, малын хулгай 2, иргэдийн өмчид халдсан хэрэг 4 бүртгэгдэж, 60 гаруй хүнийг эрүүлжүүлсэн байна. Харин хүний амь нас эрсэдсэн ноцтой хэрэг зөрчил гараагүй байна.
  • Отгонтуяа
  • 333
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313