Б.Мөнхзаяа олимпод өрсөлдөх эрхээ авчээ

2019 оны 2-р сарын 21 өдөр

\"\"

Дорнод нутгийн охин, Олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа “Токио-2020” олимпод өрсөлдөх эрхээ авчээ. Ингэснээр хөнгөн атлетикийн Марафон гүйлтийн төрлөөр 3 тамирчин 2020 оны Олимпийн наадам болон Хөнгөн атлетикийн ДАШТ-нд оролцох эрхийн норматив болзлоо хангасан гэсэн үг юм.

Гавьяат тамирчин Б.Сэр-од 2018 оны 12-р сарын 16-ны өдөр Япон улсад болсон \" Хофү Ёомиүри Марафон \" тэмцээнд мөнгөн медаль хүртсэн бол ОУХМ Б.Мөнхзаяа 2018 оны 11-р сарын 18-ны өдөр \"Кобе Марафон\"-д 2:31:48 цагийн амжилтаар мөнгөн медаль, 2019 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр \"Стандарт Чартер ХонгКонг Марафон\"-д 2:35:44 цагийн амжилтаар 6-р байр, ОУХМ Г.Хишигсайхан хоёрдугаар сарын 17-ны өдөр Япон улсад болсон \" KIX Сэншү Марафон\" тэмцээнд 2:36:47 цагийн амжилтаар алтан медаль хүртэж олимпод өрсөлдөх эрхээ авлаа.

Эх сурвалж: www.eagle.mn

  • Отгонтуяа
  • 1145
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313